Thursday, December 15, 2016

Санхүүгийн бүртгэл II хичээлийн улирлын шалгалтын асуулт

1.        Мөнгөний адилтгагчийн тухай,  банкны овердрафт түүнийг бүртгэх нь;
2.        Дөрвөн баганат банкны тохируулгын тайлан бэлтгэх арга зүй,
3.        Авлагын барьцаалал, түүний бүртгэл
4.        Авлагыг баталгаатай  шилжүүлэх үеийн бүртгэл
5.        Авлагыг баталгаагүй шилжүүлэх үеийн бүртгэл
6.        Авлагын үнэ цэнийн бууралт ба бууралтын гарзын нөхөлтийн бүртгэл;
7.        "Бараа материалын өртөг тооцох тусгай аргууд: САЭЗ  - нэгтгэлийн буюу багцалсан тодорхой барааны арга, САЭЗ – мөнгөний үнэ цэнийн арга
8.        Бараа материалын үлдэгдэл тооцох САЭЗ жижиглжнгийн үнийн арга
9.        Алдагдалтай худалдан авалтын гэрээний бүртгэл.
10.    Бэлтгэл ажиллагаа хугацаа шаардах хөрөнгийн өртөгт капиталжуулах хүүний зардлыг тооцох  жинэлсэн дундаж зарлагын арга:
11.    Бэлтгэл ажиллагаа хугацаа шаардах хөрөнгийн өртөгт капиталжуулах хүүний зардлыг тооцох  тусгайлах хүүний арга:
12.    Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох тусгай аргууд: хасах ба орлуулах арга, бүлгийн ба нийлмэл арга,
13.    Судалгаа ба хөгжүүлэлтийн зардлын бүртгэл,
14.    Компьютерийн программ хангамжийн бүртгэл,
15.    Ашигт малтмалын нөөцийн хайгууль ба үнэлгээний зардлын болон нөөцийг олборлох үеийн бүртгэл;
16.    Нөөц байгуулах шалгуурууд, үүсмэл үүрэг хариуцлага ба алдагдалтай гэрээний болон дахин зохион байгуулалтын нөөцийн бүртгэл, өрийн бичгийн тусгай асуудал, ажилчдад олгох шагналын өр төлбөрийн бүртгэл
17.    Хүү төлөх хугацааны хооронд гаргасан бондын бүртгэл,
18.    Цуврал бондын бүртгэл
19.    Үнэт цаас болон хөрөнгийн солилцоогоор өрийн бичгийг эргэлтээс гаргах үеийн бүртгэл,
20.    Урт хугацаат өрийн бичгийн гэрээний өөрчлөлтийг бүртгэх.
21.    Хөрвөх бонд ба давуу эрхтэй хувцааны бүртгэл;
22.    Хувьцааны баталгаа ба нэмэлт хувьцаа гаргах эрхийн бүртгэл,
23.    Нэгж хувьцаанд ногдох суурь ашгийг тооцох
24.    Нэгж хувьцаанд ногдох хорогдуулсан ашгийг тооцох
25.    Хүү төлөх хугацааны хооронд хийсэн бондоорх хөрөнгө оруулалтын бүртгэл, 
26.    Хувьцааны эрхэд оруулсан хөрөнгө оруулалтын бүртгэл
27.    Хувьцаагаарх хөрөнгө оруулалтын бүртгэлийн аргаа өөрчлөх үеийн тооцоолол
28.    Хөрөнгө оруулалтын үнэ цэнийн бууралт ба нөхөлтийн бүртгэл, үүсмэл хэрэглүүрийн бүртгэл (Put option, call option, forward& future contracts and swap)
29.    Борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх ба хэмжих тухай, үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээний орлого, хүргэлтийн дараа орлого хүлээн зөвшөөрөх
30.    Борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх ба хэмжих тухай, гүйцэтгэлийн хувийн жингийн арга, хүргэлтийн өмнө орлого хүлээн зөвшөөрөх
31.    Борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх ба хэмжих тухай, тусгай борлуулалтын үеийн орлого хүлээн зөвшөөрөлт
32.    Түрээсийн мөн чанар, давуу талууд, түрээсийн гэрээний нөхцөл, түрээсийг үйл ажиллагааны ба санхүүгийн түрээс гэж ангилах нь,
33.    Түрээсийн сонголтот хэлбэрүүд болох худалдан авах сонголт бүхий түрээс, үлдэх үнэ цэнэтэй түрээс, борлуулалт хэлбэрийн түрээс,
34.    Санхүүгийн ба татварын тайлангийн татвар ногдох орлогын зөрүүтэй байх шалтгаанууд болох  түр зөрүү, .
35.    Санхүүгийн ба татварын тайлангийн татвар ногдох орлогын зөрүүтэй байх шалтгаанууд болох байнгын  зөрүү, .
36.    Татварын түвшний өөрчлөлтийн нөлөө, үйл ажиллагааны алдагдалтай үеийн татварын бүртгэл
37.    НББ-ийн бодлогын тухай, бодлогын өөрчлөлтийн бүртгэл
38.    НББ-ийн тооцооллын өөрчлөлтийн бүртгэл,
39.    Бүртгэлийн алдааны төрлүүд болох балансын алдаа, орлогын тайлангийн алдаа, баланс ба орлогын тайлангийн алдааг залруулах нь.

40.    Санхүүгийн тайланд бүрэн тодруулга хийх зарчим, санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулгыг бэлтгэх нь, онцгой үйл явдал болон гүйлгээний тодруулга

Friday, May 13, 2016

Зардлын нягтлан бодох бүртгэл хичээлийн улирлын шалгалтын асуултууд

1. Зардлын бүртгэлийн судлах зүйл 2. Зардлын бүртгэлийн тухай ойлголт, мөн чанар, үүрэг 3. Зардлын бүртгэлийн мэдээ, мэдээлэл, мэдээллийн систем, мэдээлэл хэрэглэгчид 4. Зардлын бүртгэлийн бусад бүртгэлтэй холбогдох уялдаа холбоо ба ялгаа 5. Зардал, өртөг, калькуляцийн объектууд, калькуляцийн нэгж 6. Зардал, өртгийн тухай ойлголт 7. Зардлыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээтэй холбон ангилах нь 8. Зардлыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбон ангилах нь 9. Зардлыг санхүүгийн тайлан гаргалттай холбон ангилах нь 10. Зардлыг өртгийн объекттой холбон ангилах нь 11. Зорилтот өртгийн систем, түүний онцлог, Зардлыг зардлын төвтэй холбон ангилах нь 12. Холимог зардлыг ангилах графикийн арга 13. Холимог зардлыг ангилах дээд ба доод цэгийн арга 14. Холимог зардлыг ангилах хамгийн бага квардратын арга 15. Худалдаа эрхэлсэн байгууллагын зардлыг хуримтлуулан бүртгэх ерөнхий зарчим 16. Үйлчилгээ эрхэлсэн байгууллагын зардлыг хуримтлуулан бүртгэх ерөнхий зарчим 17. Үйлдвэрлэл эрхэлсэн байгууллагын зардлыг хуримтлуулан бүртгэх ерөнхий зарчим 18. Үйлдвэрлэсэн ба борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тайлан бэлтгэх арга зүй 19. Бүрэн зардлаар өртөг тооцох систем, хэрэглээ 20. Шууд болон хувьсах зардлаар өртөг тооцох систем, хэрэглээ 21. Яг цагт нь систем, түүний онцлог 22. Кайзен өртгийн систем, түүний онцлог 23. Үйлдэлд суурилан өртөг тооцох систем, түүний онцлог 24. Материалын бүртгэлд хэрэглэгдэх анхан шатны баримт бүрдүүлэлт ба боловсруулалт 25. Материалын бэлтгэл ажиллагааны зардал, түүнийг материалын нэр төрөл тус бүрээр хуваарилах арга зүй 26. Материалын бэлтгэл ажиллагааны зардал, түүнийг тоо хэмжээ болон үнийн дүнд суурилан хуваарилах арга зүй 27. Материалын бэлтгэл ажиллагааны зардал, түүнийг үлдэгдэл болон зарцуулалтанд суурилан хуваарилах арга зүй 28. Материалын хангамж, хадгалалтын арга ажиллагаа 29. Материалын хөдөлгөөнийг бүртгэх системүүд, тэдгээрийн онцлог 30. Материалын худалдан авалт, түүний хөнгөлөлт, буцаалт, үнийн бууралтын бүртгэл 31. Материалын зарцуулалтын бүртгэл, зарцуулалтын өртгийг ДӨА болон ТТА-аар тооцолт 32. Материалын зарцуулалтын бүртгэл, зарцуулалтын өртгийг ЭАЭЗ болон САЭЗ аргаар тооцолт 33. Материалын үлдэглийг цэвэр боломжит үнэ цэнээр үнэлэх арга зүй 34. Материалын зардалд тавих хяналтын аргууд 35. Хөдөлмөрийн зардал, түүний үндсэн элементүүд 36. Хөдөлмөрийн зардалтай холбоотой анхан шатны баримтын бүрдүүлэлт ба боловсруулалт 37. Цалин хөлс тооцох арга ажиллагаа 38. Цалин хөлс тооцох хэлбэрүүд 39. Нэмэгдэл цалин хөлс, түүний тооцоолол 40. Цалин хөлсний өсгөн ба урамшуулалтай системүүд, хэрэглэх нөхцөл 41. Цалин хөлсний суутгал, түүнийг тооцоолол 42. Хөдөлмөрийн зардлын хяналт, хяналтыг хэрэгжүүлэх нэгж хэсэг, субъектуудын үйл ажиллагаа 43. Хамт олны урамшууллын системээр цалин хөлс тооцох аргачлал 44. 100%-ийн урамшууллын системээр цалин хөлс тооцох аргачлал 45. Дадлагажигч муруйн онол 46. Монгол улсын Нийгмийн даатгалын тухай багц хуулиуд, тэдгээрийн агуулга 47. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, түүний агуулга 48. Монгол улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, түүний агуулга 49. ҮНЗ, түүний элементүүд 50. Шууд бус буюу нийтлэг зардлыг хуваарилах арга зүй 51. ҮНЗ-ын норм тогтоолтонд сонголтыг харгалзах нь 52. ҮНЗ-ын норм тогтоолтонд хүчин чадлын түвшний сонголтыг харгалзах нь 53. ҮНЗ-ын норм, түүнийг хувьсах болон тогтмол хэсгээр тооцоолох нь 54. Тооцоолсон ба гүйцэтгэлээрх ҮНЗ-ыг хуримтлуулан бүртгэх арга зүй 55. Төсөвлөсөн, тооцоолсон ба гүйцэтгэлээрх ҮНЗ, тэдгээрийн онцлог 56. Илүү, дутуу тооцоолсон ҮНЗ буюу ҮНЗ-ын хэлбэлзлийг тодорхойлж, зарцуулалт болон ашиглагдаагүй хүчин чадлын хэлбэлзлээр шалтгааныг тайлбарлан хянах нь 57. Үйлчилгээний нэгжийн зардлын үйлдвэрлэлийн нэгж рүү хуваарилах алгебрийн арга, бүртгэл 58. Үйлчилгээний нэгжийн зардлын үйлдвэрлэлийн нэгж рүү хуваарилах үе шатны арга, бүртгэл 59. Үйлчилгээний нэгжийн зардлын үйлдвэрлэлийн нэгж рүү хуваарилах шууд арга, бүртгэл 60. Ажлын захиалгаар өртөг тооцолт, түүний хэрэглээ ба онцлог 61. Ажлын захиалгаар өртөг тооцох үеийн гологдлын бүртгэл 62. Ажлын захиалгаар өртөг тооцох үеийн гэмтэлтэй бүтээгдэхүүний бүртгэл 63. Ажлын захиалгаар өртөг тооцох үеийн хаягдлын бүртгэл 64. Ажлын захиалгын аргын үед үйлдвэрлэлийн зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй 65. Ажлын захиалгын өртгийн хуудас, түүний бүтэц, бэлтгэх аргачлал 66. Өртгийн нэг объектоос олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн онцлог 67. ТҮША-аар өртөг тооцолт, түүний хэрэглээ ба онцлог 68. ТҮША-ын үед үйлдвэрлэлийн зардлыг хуримтлуулан бүртгэх арга зүй 69. Үйлдвэрлэлийн газрын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урсгал хөдөлгөөн 70. Нэгжийн өртөг, түүнийг тооцоолох арга зүй, ДӨА ба ЭҮОЭДА-ын онцлог 71. Үйлдвэрлэлийн үзлэг, шалгалт, хорогдлыг тодорхойлох аргачлал 72. Хорогдол, түүний ангилал, үйлдвэрлэлийн өртөгт үзүүлэх нөлөөллийг ҮӨТ-д тусгах нь 73. Өмнөх цехийн нэгжийн өртөг, түүний тооцоолол ба залруулга хийх тохиолдол ба аргачлал 74. Үйлдвэрлэлийн өртгийн тайлан, түүний бүтэц, тусгагдах үзүүлэлтүүдийн систем: Цехэд тусгагдах зардал, ДӨА-ын онцлог 75. Үйлдвэрлэлийн өртгийн тайлан, түүний бүтэц, тусгагдах үзүүлэлтүүдийн систем: Цехэд тусгагдах зардал, ЭҮОЭҮДА-ын онцлог 76. Үйлдвэрлэлийн өртгийн тайлан, түүний бүтэц, тусгагдах үзүүлэлтүүдийн систем: Нэмэлт тооцоолол 77. Үйлдвэрлэлийн өртгийн тайлан, түүний бүтэц, тусгагдах үзүүлэлтүүдийн систем: Цехийн зардлын хуваарилалт, ДӨА-ын онцлог 78. Үйлдвэрлэлийн өртгийн тайлан, түүний бүтэц, тусгагдах үзүүлэлтүүдийн систем: Цехийн зардлын хуваарилалт, ЭҮОЭҮДА-ын онцлог 79. Эквивалент бүтээгдэхүүн, түүнийг тооцоолох арга зүй, ДӨА ба ЭҮОЭДА-ын онцлог 80. Эхнийхээс бусад цехэд олгосон материалын зардлын үйлдвэрлэлийн өртөгт үзүүлэх нөлөөллийг ҮӨТ-д тусгах нь 81. Үндсэн ба дайвар, хамсарсан бүтээгдэхүүн, хамсарсан зардлын тухай ойлголт 82. Дайвар бүтээгдэхүүний өртөг тооцох арга хандлага, бүртгэл 83. Хамсарсан зардлыг хуваарилах борлуулалтын болон цэвэр боломжит үнэ цэнийн арга, бүртгэл 84. Хамсарсан зардлыг хуваарилах жигнэсэн дундаж өртгийн арга, бүртгэл 85. Хамсарсан зардлыг хуваарилах нийт ашгийн арга, бүртгэл 86. Хамсарсан зардлыг хуваарилах нэгжийн дундаж өртгийн арга, бүртгэл 87. Хамсарсан зардлыг хуваарилах тоо хэмжээ буюу биет хэмжигдэхүүний арга, бүртгэл 88. Стандарт өртгийн карт, түүнийг боловсруулах аргачлал, ач холбогдол 89. Шууд материалын зардалд стандарт тогтоох арга зүй 90. Шууд материалын зардлын үнийн болон тоо хэмжээний хэлбэлзлийн шинжилгээ, бүртгэл 91. Шууд материалын зардлын хольц болон гарцын хэлбэлзлийн шинжилгээ, бүртгэл 92. Шууд хөдөлмөрийн зардалд стандарт тогтоох арга зүй 93. Шууд хөдөлмөрийн зардлын хэлбэлзлийн шинжилгээ, бүртгэл 94. ҮНЗ-д стандарт тогтоох арга зүй 95. ҮНЗ-ын материаллаг ба материаллаг бус хэлбэлзлийн утгыг бүртгэх арга зүй 96. ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ, бүртгэл: 3 хэлбэлзлийн А арга 97. ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ, бүртгэл: 3 хэлбэлзлийн Б арга 98. ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ, бүртгэл: 4 хэлбэлзлийн арга 99. ҮНЗ-ын хэлбэлзлийн шинжилгээ, бүртгэл: Хос хэлбэлзлийн арга 100. Хэлбэлзлийн шинжилгээ, түүний зорилго, ач холбогдол 101. Үйлдвэрлэлийн зардлын материаллаг болон материаллаг бус хэлбэлзлийн утга, түүнийг бүртгэлд тусгах аргачлал

Monday, September 28, 2015

НББ-ИЙН 4 ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ: Ахисан шатны нягтлан бодох бүртгэл хичээлийн Бие даалт -1

СОР компани 2008 онд байгуулагдсан бөгөөд 2009-01-01-ний өдрөөс хоёр үндсэн салбартайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж эхэлсэн. Хоёр салбар нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн системийг хөтлөн тайлант хугацаа бүрийн эцэст санхүүгийн тайлангаа бэлтгэн гаргадаг. Төв болон салбар компаниуд бараа материалыг бүртгэх байнгын системийг ашигладаг. Төв компани бараа материалыг салбарт ачуулахдаа С1 салбарт өртгийн 140%-иар С2 салбарт өртгийн 130%-иар нэхэмжилж ачуулдаг. Үндсэн хөрөнгийн хөдөлгөөнийг салбар компани хариуцан бүртгэнэ. Үндсэн хөрөнгөөс жилд 10%-ийн элэгдэл байгуулдаг. 2008-12-31-ээрх төв болон салбаруудын дансны үлдэгдэл доорх байдалтай байсан.
Сор төв:
 Мөнгө 40000,0 Дансны авлага 2200,0 Бараа материал 15000,0 Эргэлтийн хөрөнгийн дүн 57200,0 Үндсэн хөрөнгийн 25000,0 Хуримтлагдсан элэгдэл -2500,0 Үндсэн хөрөнгийн дүн 22500,0 Урт хугацаат хувьцаагаарх хөрөнгө оруулалт 2600,0 УХХО-ийн дүн 2600,0 Нийт хөрөнгийн дүн 82300,0 Дансны өр 12000,0 Эзний өмч 60000,0 Хуримтлагдсан ашиг 10300,0  2009 оны 1-р сард төв болон салбаруудад доорх ажил гүйлгээ гарчээ.
 1. 1-1-нд Төв компани 24000,0₮-ний барилга, тоног төхөөрөмж худалдан авч, 3000,0 ₮-ийг зуучлагч, хуульчийн ажлын хөлсөнд төлж С1 салбарыг байгуулсан. Мөн С2 салбарыг 20000,0 ₮-ний барилгыг тоног төхөөрөмжийн хамт жилийн 12%-ийн хүүтэй зээлээр санхүүжүүлэн худалдан авч байгуулсан..
2. Төв компани С1 салбарт 1000,0₮, С2 салбарт 1500,0₮ тус тус шилжүүлсэн.
 3. 1-2 нд төвөөс С1 салбарт 3000,0, С2 салбарт 5000,0 төгрөгний өртөг бүхий бараа материал шилжүүлсэн. Бараа материалыг С1 салбар руу хүргэхэд тээврийн зардалд 120,0 , С2 салбар руу хүргэхэд төв компаниас 150,0₮-ийг тээврийн зардалд төлсөн.
4. 1-4 –нд С1 салбар 2500,0 ₮-ний өртөгтэй барааг 3250,0₮-өөр 1/10, и/30 нөхцөлөөр Г компанид борлуулсан. Тээврийн зардалд 50,0 ₮ төлсөн.
5. 1-8 нд төвөөс С1-т 1000,0₮-ний өртөгтэй барааг, С2-т 1500,0₮ -ний өртөгтэй барааг тус тус шилжүүлсэн, тээврийн зардалд С1 140,0₮, С2 200,0 ₮ тус тус төлсөн.
 6. 1-12-нд С2 салбар 2500,0 ₮-ний өртөгтэй барааг өртгийн 150%-тай тэнцүү үнээр бэлэн мөнгөөр худалдсан.
 7. 1-13-нд С2-ийн 1-13-нд борлуулсан бараанаас 100,0 төгрөгний өртөг бүхий бараа буцаж ирсэн.
8. 1-14-нд С1 салбар О компаниас авлагаа бүрэн цуглуулсан.
9. 1-15-нд төв компаниас мэдэгдсний дагуу С1-т 1-8-нд төвөөс ачуулсан барааг бүгдийг нь С2-руу шилжүүлсэн. Барааг тээвэрлэх ачиж буулгахтай холбоотой С1 салбар 80,0₮-ийг төлсөн. Хэрэв С2-руу барааг шууд ачуулсан бол 150,0 ₮-ний зардал гарах байсан.
10. 1-21-нд төв компани 3000,0 ₮-ний өртөгтэй барааг өртгийн 180%-тай тэнцүү үнээр борлуулсан. Тээврийн зардалд 250,0 ₮ төлсөн.
11. 1-25-нд С1 салбар нь 1200,0 ₮-ний үнэтэй тоног төхөөрөмжийг өөрийн хэрэгцээнд зориулж зээлээр худалдан авсан.
 12. 1-29-нд ажилчдын цалинд төв компани 4000,0₮ , С1 3500,0 ₮, С2 2500,0₮ тус тус олгов. 13. 1-р сард нийтдээ үйл ажиллагааны зардалд 1500,0 ₮ төлсөн бөгөөд үүний 30%-ийг С1 салбарт, 20%-ийг Б2 салбарт тус тус хуваарилав
14. Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг тооцоолсон.
15. Тайлант хугацааны хүүгийн зардлыг тооцоолж, төлсөн.
 Гүйцэтгэх нь: 1. Холбогдох журналын бичилтүүдийг гүйцэтгэ.
2. Санхүүгийн нэгдсэн тайланд зориулсан боловсруулах хуудас бэлтгэ.
3. Нэгдсэн орлого үр дүнгийн тайлан, баланс бэлтгэ.