Monday, September 28, 2015

НББ-ИЙН 4 ТҮВШНИЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛАВ: Ахисан шатны нягтлан бодох бүртгэл хичээлийн Бие даалт -1

СОР компани 2008 онд байгуулагдсан бөгөөд 2009-01-01-ний өдрөөс хоёр үндсэн салбартайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн явуулж эхэлсэн. Хоёр салбар нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн системийг хөтлөн тайлант хугацаа бүрийн эцэст санхүүгийн тайлангаа бэлтгэн гаргадаг. Төв болон салбар компаниуд бараа материалыг бүртгэх байнгын системийг ашигладаг. Төв компани бараа материалыг салбарт ачуулахдаа С1 салбарт өртгийн 140%-иар С2 салбарт өртгийн 130%-иар нэхэмжилж ачуулдаг. Үндсэн хөрөнгийн хөдөлгөөнийг салбар компани хариуцан бүртгэнэ. Үндсэн хөрөнгөөс жилд 10%-ийн элэгдэл байгуулдаг. 2008-12-31-ээрх төв болон салбаруудын дансны үлдэгдэл доорх байдалтай байсан.
Сор төв:
 Мөнгө 40000,0 Дансны авлага 2200,0 Бараа материал 15000,0 Эргэлтийн хөрөнгийн дүн 57200,0 Үндсэн хөрөнгийн 25000,0 Хуримтлагдсан элэгдэл -2500,0 Үндсэн хөрөнгийн дүн 22500,0 Урт хугацаат хувьцаагаарх хөрөнгө оруулалт 2600,0 УХХО-ийн дүн 2600,0 Нийт хөрөнгийн дүн 82300,0 Дансны өр 12000,0 Эзний өмч 60000,0 Хуримтлагдсан ашиг 10300,0  2009 оны 1-р сард төв болон салбаруудад доорх ажил гүйлгээ гарчээ.
 1. 1-1-нд Төв компани 24000,0₮-ний барилга, тоног төхөөрөмж худалдан авч, 3000,0 ₮-ийг зуучлагч, хуульчийн ажлын хөлсөнд төлж С1 салбарыг байгуулсан. Мөн С2 салбарыг 20000,0 ₮-ний барилгыг тоног төхөөрөмжийн хамт жилийн 12%-ийн хүүтэй зээлээр санхүүжүүлэн худалдан авч байгуулсан..
2. Төв компани С1 салбарт 1000,0₮, С2 салбарт 1500,0₮ тус тус шилжүүлсэн.
 3. 1-2 нд төвөөс С1 салбарт 3000,0, С2 салбарт 5000,0 төгрөгний өртөг бүхий бараа материал шилжүүлсэн. Бараа материалыг С1 салбар руу хүргэхэд тээврийн зардалд 120,0 , С2 салбар руу хүргэхэд төв компаниас 150,0₮-ийг тээврийн зардалд төлсөн.
4. 1-4 –нд С1 салбар 2500,0 ₮-ний өртөгтэй барааг 3250,0₮-өөр 1/10, и/30 нөхцөлөөр Г компанид борлуулсан. Тээврийн зардалд 50,0 ₮ төлсөн.
5. 1-8 нд төвөөс С1-т 1000,0₮-ний өртөгтэй барааг, С2-т 1500,0₮ -ний өртөгтэй барааг тус тус шилжүүлсэн, тээврийн зардалд С1 140,0₮, С2 200,0 ₮ тус тус төлсөн.
 6. 1-12-нд С2 салбар 2500,0 ₮-ний өртөгтэй барааг өртгийн 150%-тай тэнцүү үнээр бэлэн мөнгөөр худалдсан.
 7. 1-13-нд С2-ийн 1-13-нд борлуулсан бараанаас 100,0 төгрөгний өртөг бүхий бараа буцаж ирсэн.
8. 1-14-нд С1 салбар О компаниас авлагаа бүрэн цуглуулсан.
9. 1-15-нд төв компаниас мэдэгдсний дагуу С1-т 1-8-нд төвөөс ачуулсан барааг бүгдийг нь С2-руу шилжүүлсэн. Барааг тээвэрлэх ачиж буулгахтай холбоотой С1 салбар 80,0₮-ийг төлсөн. Хэрэв С2-руу барааг шууд ачуулсан бол 150,0 ₮-ний зардал гарах байсан.
10. 1-21-нд төв компани 3000,0 ₮-ний өртөгтэй барааг өртгийн 180%-тай тэнцүү үнээр борлуулсан. Тээврийн зардалд 250,0 ₮ төлсөн.
11. 1-25-нд С1 салбар нь 1200,0 ₮-ний үнэтэй тоног төхөөрөмжийг өөрийн хэрэгцээнд зориулж зээлээр худалдан авсан.
 12. 1-29-нд ажилчдын цалинд төв компани 4000,0₮ , С1 3500,0 ₮, С2 2500,0₮ тус тус олгов. 13. 1-р сард нийтдээ үйл ажиллагааны зардалд 1500,0 ₮ төлсөн бөгөөд үүний 30%-ийг С1 салбарт, 20%-ийг Б2 салбарт тус тус хуваарилав
14. Үндсэн хөрөнгийн элэгдлийн зардлыг тооцоолсон.
15. Тайлант хугацааны хүүгийн зардлыг тооцоолж, төлсөн.
 Гүйцэтгэх нь: 1. Холбогдох журналын бичилтүүдийг гүйцэтгэ.
2. Санхүүгийн нэгдсэн тайланд зориулсан боловсруулах хуудас бэлтгэ.
3. Нэгдсэн орлого үр дүнгийн тайлан, баланс бэлтгэ.

1 comment:

  1. Emperor Casino Login: Play Slots Games for Free
    If you like playing 제왕 카지노 casino games online, then you will love Emperor Casino login. We have 인카지노 made a minimum deposit of $10 to get started, but we want 1xbet korean you to know

    ReplyDelete